Select Page

Интакс С Коунсэл

Манай компани нь гадаад хөрөнгө оруулагчид МУ-д хөрөнгө оруулж, бизнесээ өргөжүүлэн тэлэхэд нь татвар, санхүүгийн хууль эрхзүйн орчныг таниулан ойлгуулах.

Манай компанийн үзүүлэх үйлчилгээ

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ

  • Санхүүгийн тайлан гаргах зөвлөгөө өгөх
  • Анхан шатны баримтуудыг хүлээн авах, бүртгэлд тусгах, нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу бүртгэх, санхүү татвар, нийгмийн даатгалын тайлангуудыг хийж холбогдох байгууллагуудад тайлагнах
  • Баримтуудыг үдэж цэгцлэх, архивлан хадгалах
  • Цалин тооцох, холбогдох тайлангуудыг гаргах
  • Тайланг татварын хяналт шалгалтанд оруулах
  • НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах

НӨАТ, Гаалийн татвар

Аливаа байгууллагад НӨАТ-ын асуудал нь бизнесийн ашиг орлогод шууд нөлөө үзүүлдэг маш том сэдэв байдаг билээ. НӨАТ гэсэн ерөнхий ойлголтыг ойлгох нь чухал юм. 

    • НӨАТ ногдох бараа, ажил үйлчилгээ
    • НӨАТ-н чөлөөлөлт
    • “0” хувийн НӨАТ
    • НӨАТ-ын хасалт, буцаан олголт

    Менежментийн зөвлөх үйлчилгээ

    • Компани үүсгэн байгуулах, өөрчлөлт оруулах, татан буулгах үйл явцыг зохион байгуулах
    • Гадаадын хөрөнгө оруулагч, ажилчдын виз болон оршин суух зөвшөөрөл авах түүнтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэлт
    • Монгол улсад хөрөнгө оруулалт зуучлах болон түүнтэй холбоотой хувьцаа шилжүүлэх, өөрчлөн байгуулах ажлыг бүхэлд нь зохион байгуулах
    • Хөдөлмөрийн гэрээ болон худалдааны гэрээ зэрэг төрөл бүрийн гэрээ боловсруулах
    • Гүйцэтгэх захиралын тушаал /ажилд томилох, ажлаас чөлөөлөх мөн бусад/
    • Аман болон бичгийн орчуулгын үйлчилгээ
    • УБГ дүрэмд өөрчлөлт оруулах
    • Харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан үйлчилгээг бид үзүүлнэ
    • Бүх сэтгэлээ зориулах

     

    Манай компанийн давуу тал

    • Зардал хэмнэнэ – /Байгууллага нь ажилтанд цалин олгохоос гадна Нийгмийн даатгалын шимтгэл 12.5%-14.5% улсад төлдөг нь байгууллагын зардлын томоохон хэсэг болдог/  
    • Тогтвортой, цаг хугацаа хэмнэнэ – /Ажилтан ажлаас гарахад ажилд хүн сургах, шинээр хүн хайх зэрэгт цаг хугацаа их зарцуулхаас гадна компанийн үйл ажиллагаа алдагдаж тогтворгүй байдал үүсэхээс сэргийлнэ/
    • Татвараа үнэн зөв тодорхойлсноор хуулийн хүрээнд бага татвар төлөх боломжийг ашиглах /хөнгөлөлт, чөлөөлөлт, ногдол ашиг гэх мэт/
    • Хөрөнгө оруулагч, захирал нь зөвхөн өөрийн бизнесийн үйл ажиллагаанд 100% анхааран ажиллах боломжтой
    • Аудитын үйл ажиллагааг компанид зохион байгуулж өгөх
    • Компанид өөрчлөлт хийх түүнтэй холбогдон гарах бичиг баримтын боловсруулалт, улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн холбогдох байгууллагуудад шинэчлэн бүртгүүлэх ажлыг бидэнд даатгаж болно. Ингэснээр компанид заавал өөрийн үндсэн ажилчин ажиллуулж сар бүрт цалин, татвар, нийгмийн даатгал төлөх шаардлагагүй болно. /Хятад-Монгол орчуулга бүрэн багтана/ 
    • Гадаад ажилчдын виз, оршин суух зөвшөөрөл, урилга хүсэх зэрэг Гадааны иргэн харьяатын байгууллага болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагатай холбоотой ажлыг бидэнд цаг тухай бүр нь даалган хийлгэх боломжтой. /Хятад-Монгол орчуулга бүрэн багтана/ 
    • Тендэрийн мэдээллээр хангах, материал бүрдүүлж өгөх ажлыг бидэнд даалгах боломжтой
    • Тоног төхөөрөмж, бараа материал зэргийн бүх гаалийн бүрдүүлэлттэй холбоотой ажлыг бидэнд даатгах боломжтой. Үүнд: импорт болон экспортын бүрдүүлэлт, зохион байгуулалт
    • Хөрөнгө оруулалтын зуучлал, хууль эрхзүйн судалгаа хийх 
    • Гэрээ контракт байгуулах, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн орчуулгын үйлчилгээ /аман болон бичгийн/
    • Үйчлүүлэгчийн хүсэлтээр хийж болох ажлыг бид уян хатан хийж гүйцэтгэнэ
    • Манай бүх үйлчилгээ монгол, хятад хэлээр хүрэх боломжтой учраас давхар орчуулагчийн шаардлага байхгүй нь хамгийн том давуу тал юм.