2025-12-05-ны өдөр буюу Санхүүчдийн баярын өдөр бид харилцагч компаниудын удирдлагуудтай бизнес уулзалт хийв.
2025-12-05-ны өдөр буюу Санхүүчдийн баярын өдөр бид харилцагч компаниудын удирдлагуудтай бизнес уулзалт хийв. Энэхүү уулзалтын үеэр бид харилцагчиддаа хийж буй ажлаа тайлагнаж, дараагийн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, түүнчлэн компанийн удирдлагуудыг МУ-д хөрөнгө оруулахтай холбоотой татварын болон бусад хууль эрхзүйн асуудлуудад анхаарах гол ач холбогдолтой мэдээллийг өгч, мөн тэдэнд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг сонсож, хамтран шийдвэрлэхийг зорьсон юм.
Уулзалтанд БНХАУ-ын төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын удирдлагууд оролцсон ба эдгээр компаниуд нь МУ-д Уул уурхайн хайгуул орборлолт баяжуулалт, Хөдөө аж ахуй, Буцалтгүй тусламжийн төсөл, Үл хөдлөх, Зам барилга гүүр, Гангийн үйлдвэр, Олон улсын нүүрс тээвэр, Гадаад худалдаа, Дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж буй компаниуд юм.
Гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих нь манай улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, мөн тэднээр дамжуулан өөрийн улс оронд ур чадвартай инженер техникийн мэргэжилтэн, олон улсын түвшний зөвлөхүүдийн тоог нэмж, хүний нөөцийн хувьд илүү чанаржиж байгаагаараа хамгийн чухал үр нөлөөтэй.
Нөгөө талаараа бид гадаад хөрөнгө оруулагчдад татвар, хууль эрхзүйн талаар мэдээллийг цаг алдалгүй хүргэж, татварыг зөв тодорхойлон, цаг хугацаанд нь төлүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг уриалан хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь бидний Монгол улсад оруулж буй хувь нэмэр юм гэсэн итгэл үнэмшлээр ажилладаг билээ.
Хамтран ажиллаж үнэтэй мэдлэгээ хуваалцсан хүндэт Хятад судлаач, доктор Herokhuu Hero Magic Financial Group захирал Munkhbayar MC, мэдээллийн хамтрагч МОНЦАМЭ Агентлаг, хамгийн хүндтэй ИНТАКС-ын хамт олондоо талархлаа ![]()
![]()