Бидний тухай

Интакс Эс Каунсл ХХК нь гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнесээ амжилттай эхлүүлэх, өргөжүүлэн тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор татвар, санхүү, хууль эрх зүйн цогц зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Бид олон улсын бизнесийн онцлог, Монгол Улсын хууль эрх зүйн орчныг уялдуулан, хөрөнгө оруулагчдад бодит, ойлгомжтой, хэрэгжихүйц шийдлүүдийг санал болгодог.

Манай компани нь компанийн үүсгэн байгуулалтын эхний шатнаас эхлэн үйл ажиллагаа жигдэрч, тогтвортой хөгжих хүртэлх бүхий л үе шатанд харилцагчидтайгаа хамтран ажиллаж, бодит дэмжлэг үзүүлдэг. Үүнд Монгол Улсын татвар, санхүү, хууль эрх зүйн орчныг танилцуулах, хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөх, үр ашигтай зарцуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж багтана.

Бид санхүү, татварын бүх төрлийн тайлан бэлтгэх, холбогдох төрийн байгууллагуудад хууль тогтоомжийн дагуу тайлагнах, нягтлан бодох бүртгэлийн байнгын үйлчилгээ үзүүлэхээс гадна бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой татвар, санхүү, хууль эрх зүйн зөвлөгөөг тогтмол хүргэж ажилладаг. Ингэснээр харилцагчдын үйл ажиллагаа ил тод, тогтвортой, хуульд нийцсэн байдлаар явагдах нөхцөлийг бүрдүүлдэг.

Манай хамт олон нь гадаадын хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийг хууль ёсны, ил тод, үр ашигтай зарцуулахад онцгой анхаарч, залилан мэхлэлт, буруу зохион байгуулалт, хууль эрх зүйн эрсдэлээс хамгаалах замаар тэдний бизнесийг Монгол Улсад урт хугацаанд амжилттай хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын татвар, санхүүгийн тайлагналыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлснээр Монгол Улсын татварын орлогыг зохистой бүрдүүлэх, улмаар улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорьдог.

Бид үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүй, ил тод байдал, хариуцлагыг эрхэмлэж, харилцагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн, урт хугацаанд үнэ цэн бүтээх түншлэлд чиглэсэн хамтын ажиллагааг бий болгохыг зорьдог. Интакс Эс Каунсл ХХК нь гадаадын хөрөнгө оруулагч болон Монгол Улсын бизнесийн орчны хоорондын итгэлцэлтэй гүүр болж, харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг чадварлаг, хариуцлагатай хамт олон юм.

  • Зардал хэмнэнэ – /Байгууллага нь ажилтанд цалин олгохоос гадна Нийгмийн даатгалын шимтгэл 12.5%-14.5% улсад төлдөг нь байгууллагын зардлын томоохон хэсэг болдог/

  • Тогтвортой, цаг хугацаа хэмнэнэ – /Ажилтан ажлаас гарахад ажилд хүн сургах, шинээр хүн хайх зэрэгт цаг хугацаа их зарцуулхаас гадна компанийн үйл ажиллагаа алдагдаж тогтворгүй байдал үүсэхээс сэргийлнэ/

  • Татвараа үнэн зөв тодорхойлсноор хуулийн хүрээнд бага татвар төлөх боломжийг ашиглах /хөнгөлөлт, чөлөөлөлт, ногдол ашиг гэх мэт/

  • Хөрөнгө оруулагч, захирал нь зөвхөн өөрийн бизнесийн үйл ажиллагаанд 100% анхааран ажиллах боломжтой

Манай баг

Туршлагатай, мэргэшсэн мэргэжилтнүүд

Saraa Chimegee

Saraa Chimegee

CEO

dfdsf

dfdsf

sdfdsf

dfdsf

dfdsf

dsfsdf

werwer

werwer

ewrwre